Манай үйлчилгээний давуу тал
- Татварын тайланг монгол, Англи, хятад хэлээр гаргах
- Харъяа татварын байгууллагад тайланг тушаах, баталгаажуулах
- Гэрээт хугацаанд гүйцэтгэсэн ажлын хариуцлагыг бүрэн хүлээх
- Татварын байгууллагын шалгалтанд харилцагчийг төлөөлөх
- Татвартай холбоотой аливаа хүндрэл бэрхшээлтэй асуудлаар зөвлөгөө өгөх
- Холбогдох хуульд нийцүүлэн тулгарсан асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбаруудыг боловсруулах, санал болгох
- Эрх бүхий зохицуулагч байгууллагаас гаргасан, таны бизнест чухал ач холбогдол бүхий шинэлэг мэдээллээр хангах, татварын хуулийн хүрээнд зохистой хэмжээнд төлөхөд зөвлөх
- Харилцагч байгууллагын санхүү, татварын төлөвлөлтөд зөвлөгөө өгч татварын тайлагнал болон татвар төлөлтийн үр дүнтэй хувилбарыг харилцагчдаа санал болгох
- Татварын байгууллагын шалгалтад харилцагчаа төлөөлөх, хууль эрх зүйн боломжит зөвлөгөө өгөх, татварын маргаанд зөвлөж ажиллах
Шинэчэлсэн хууль гарахаас өмнө
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан хөтөлж байгаа этгээд хариуцлагагүй тайлан гаргасан тохиолдолд 1-р гарын үсэг зурж байгаа хүн гарах эрсдлийг хүлээнэ.
Шинэчэлсэн хууль гарсны дараа
Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг хариуцан хөтөлж байгаа татварын зөвлөх үйлчилгээний компани хариуцлагагүй тайлан гаргасан тохиолдолд гарах эрсдлийг өөрөө хүлээнэ.
2012/02/27-нд татварын мэргэшсэн үйлчилгээний тухай хууль батлагдаж гарсан.