НӨАТ гэж юу вэ? Энэ бол хувь хүнд шууд ногддоггүй харин тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ

Энэ бол хувь хүнд шууд ногддоггүй харин тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ ба бараанд ногдуулсан шууд бус хэлбэрийн татвар гэж олон улсын практикт өргөн хэрэглэх болжээ.
Онолын хувьд НӨАТ бол үйлдвэрлэл,үйлчилгээнд оролцогчдын бараа эсвэл үйлчилгээнд нэмэгдүүлсэн өртөгт ноогдсон татвар. Гэхдээ НӨАТ нь хэрэглээнд оногдох татвар бөгөөд НӨАТ-ыг төлөгч нь бүтээгдэхүүн,үйлчилгээг мөнгөөр худалдан авч байгаа эцсийн худалдан авагч. Үйлдвэрлэгч эсвэл борлуулагч нь зөвхөн НӨАТ-ыг эцсийн хэрэглэгчдээс хураан авч улсад тушааж байгаа,тайлан гаргагч хуулийн этгээд эсвэл хувь хүн байдаг. Өөрөөр хэлбэл,үйлдвэрлэгч болон борлуулагчийн НӨАТ-ыг хурааж аваад өөрийнхөө дамжлагад төлсөн НӨАТ-аа тэр цуглуулсан НӨАТ-аас хасаад үлдсэн хэсгийг нь улсад тушаана гэсэн үг. Хэрэв илүү төлсөн бол улсаас буцаан авч болно.
Яагаад НӨАТ-ыг хэрэглэдэг вэ?
Дэлхийн улс орнууд НӨАТ-ыг хэрэглэх болсон нь тэдгээр улсуудын татварын тогтолцоо нийгэм,эдийн засгийн хөгжил,ард түмний байнга өсөн нэмэгдэж байгаа үйлдвэрлэл,хэрэглээ зэрэг тухайн нөхцөл байдалд тохирохгүй болсонтой шууд холбоотой. Ер нь аливаа улсын татварын тогтолцооны гажуудал нь дараах үндсэн 4 төрлийн гажуудлын аль нэгэнд,эсвэл доорх бүх ангилалд нэгэн зэрэг хамаарах тохиолдол ч байдаг. Үүнд:
1.Мөрдөж байгаа худалдааны татварын хууль хийдэл ихтэй, өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн орчинд амьдрах боломжгүй байх.
2.Тухайн улсын гаалийн албанаас экспорт, импортод ялгавартай хандах татварыг үгүй болгохыг шаардах.
3.Бусад татварууд дахь хөнгөлөлтийг шаардах
4.Тухайн улс үндэстний эдийн засгийн хөгжлийн хурдацтай татварын тогтолцооны хөгжилт хөл нийцэхгүй байх.
Улс орон бүр НӨАТ-ыг хэрэглэхдээ хуучин татварын системийнхээ аль хэсгийг НӨАТ-аар солих нь тухайн улсын эдийн засгийн нөхцөл байдал, үйлдвэрлэл үйлчилгээний аль салбарын татвараа нэмэх шаардлагаас хамааран хэрэгжсэн байна.
Аливаа улс орон НӨАТ-ыг хэрэглэх эсвэл шилжих дараах түгээмэл шалтгаантай. Үүнд: Франц, Швед, Дани зэрэг орнуудад НӨАТ-ыг жижиглэн худалдаанд хэрэглэж, үйлдвэрлэгчдийг татварын дарамтаас чөлөөлөх зорилготой хэрэгжүүлсэн. Тухайлбал:
Франц : Францын хуучин татварын тогтолцоо TVA тавар авах салбаруудын хуваарилалт оновчгүй, татварын бодлого нь үйлдвэрлэгчдийн нуруун дээр хэт дарамт учруулж /20%/, жижиглэн худалдаанаас авах татвар хэт доогуур /2, 7%/ тогтоосноос тэнцвэргүй татварын бодлого хэрэгжүүлэж байсан нь НӨАТ-ыг хэрэгжүүлэх гол шалтгааны нэг болсон. Харин ХБНГУ, Голланд улсуудад давхар таварын алдаатай бодлогыг өөрчлөхийн тул НӨАТ-ыг хэрэглэсэн.
АНУ: Америкийн Нэгдсэн Улсын хувьд тухайн үед Европын улсууд нь АНУ-ын дэлхийн зах зээл дээрх гол өрсөлдөгчдийн нэг байсан. АНУ-ын бүтээгдэхүүний дэлхийд өрсөлдөх чадвар НӨАТ-ын системд шилжихгүй бол унах хэлбэрт орсон нь АНУ НӨАТ-ын тогтолцоонд шилжих гадаад хүчин зүйл нь болсон. АНУ-ын дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд НӨАТ-ыг хэрэглэж улсын төсвийг бүрдүүлэх, тухайн жилүүдэд тулгарсан төсвийн алдангийг арилгах чухал ач холбогдолтой байв.
АНУ-ын хуучин систем нь 1975 оныг хүртэл хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагын орлогын татвар дээр суурилсан тогтолцоотой байсан. Энэ нь бүтээгдэхүүнээ гадаад улс орнуудад экспортлодог компаниудын бүтээгдэхүүний үнэд нөлөөлж улмаар дэлхийд өрсөлдөх чадварыг нь бууруулж байв. Энэхүү гажуудлыг арилгах, засах арга нь НӨАТ-т шилжих явдал байсан.
а/ НӨАТ-ыг хэрэглэснээр АНУ-ын төсөвт их хэмжээний мөнгө төвлөрөх нь эдийн засгийн тооцоогоор батлагдсан. Хэдийгээр зарим үйлдвэрлэлийн салбарт хөнгөлөлт үзүүлсэн ч НӨАТ-ыг зөвхөн 1,0 хувиар өсгөхөд төсөвт 5-6 триллион доллар төвлөрөх тооцоо гарч байв. Иймээс НӨАТ-ыг 6,0 хувиар тогтооход л тухайн үедээ АНУ-ын төсвийг бүрдүүлэгч орлогын албан татварыг бүрэн орлож чадах тооцоо гарсан. Энэ нь 30 триллион доллар гэсэн үг.
b/ Иймээс нэгэнт НӨАТ нь ашиг дээр суурилдаггүй, бараа, үйлчилгээнд суурилдаг учир компани ашигтай, ашиггүй ажилласнаас үл хамааран улсын төсөвт төвлөрөх мөнгөн орлогын хэмжээ тогтвртой байдаг нь их ач холбогдолтой юм.
с/ Татвар төлөгч компани ашигтай, ашиггүй ажилласнаас үл хамааран НӨАТ төлнө. Энэ нь өмнөх тогтолцооноос ялгаатай.
1975 оноос өмнө АНУ-д ашигтай ажилласан компани нь татвараа төлж, ашиггүй ажилласан компани нь татвараа төлөлгүй эсвэл хөнгөлөлтөд хамаардаг байв.
d/ НӨАТ-ыг эцсийн бүлэгтээ аж ахуйн нэгж, компани биш эцсийн худалдан авагч үүрч байгаа болохоор компаниуд санхүүгийн эргэлтийн үүсгэвэртэй болж хуваарилалтаа анхаарах боломжтой болсон.
f/ НӨАТ хэрэглэснээр татварын байгууллагын удирдлагыг хөнгөвчилсөн.
НӨАТ нь эцсийн дүндээ аливаа улс орны хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг тайлан баланст оруулдаг, сүүдрийн эдийн засаг буюу хар зах зээлийг арилгах, багасгах, мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах механизм юм.
Харин Монгол улс нь 1998.01.08-аас эхлэн НӨАТ-ын хуулийг мөрдөж эхэлсэн бөгөөд 2006 оны 7-р сард дахин шинэчлэн боловсруулж 2007.01.01-нээс мөрдөж байна. Манай улсад НӨАТ-ыг хэрэглэхдээ 10.0 сая ба түүнээс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн НӨАТ төлөгч байна гэж зааж өгсөн нь НӨАТ-ын үндсэн мөн чанарыг гажуудуулж Үндсэн хуулийн үзэл баримтлал, тодорхой зүйл, заалтыг зөрчихөд хүргээд байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар ойролцоогоор 4000 субъект л НӨАТ тайлагнагч буюу төлөгч. Үлдсэн 28000 аж ахуйн нэгж, байгууллага, хэдэн арван мянган иргэд / хувиараа хөдөлмөр эрхлэгчид / нь НӨАТ төлөгч биш.

Дэлхийн улс орнуудад хэрэглэж байгаа НӨАТ-ын хувь хэмжээ:

Сэтгэгдэл үлдээх


Facebook

YouTube

LinkedId