“ЭЙ БИ ЭМ ФИНАНС ТМЗ” ХХК -ын Танилцуулга
“Эй Би Эм Финанс”ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсан үеэсээ эхлэн өнөөг хүртэл нягтлан бодох бүртгэлийн салбарт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж Монгол улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
“Эй Би Эм Финанс”ХХК нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг, тавтарын мэргэшсэн зөвлөхийн үйилчгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ бизнесийн зөвлөх үйлчилгээ, ББСБ, төслийн түншлэл, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ, хөдөлмөрийн бирж зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж туршлагыг хуримтлуулан, тус салбаруудад чамгүй амжилтыг олсон. Манай компани нь удирдлага зохион байгуулалт, ажиллах хүч, материаллаг баазын хувьд нилээд бэхжиж, өөрийн хөрөнгөд түшиглэн харилцагч компанийн үйл ажиллагаагаа улам тэлсээр ирсэн. Одоогоор 400 гаруй гэрээт компаниудтай харилцаж, хэрэгцээт мэдээ мэдээлэл зөвлөх үйлчилгээ зэргийг үзүүлж байна. “Эй Би Эм Финанс”ХХК ажилтны нийгмийн асуудлыг тодорхой түвшин шийдэж, хөдөлмөрлөх таатай нөхцлийг бүрдүүлэн, эрүүл мэнд эмнэлгийн үйлчилгээнд хамруулан, мэргэжил дээшлүүлэх сургалт сургууль зэрэг хамруулан асуудлыг төлөвлөлт, үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Цаашид манай хамт олон орчин үеийн чанарын стандарт, шаардлагад бүрэн нийцсэн шинэлэг үйлчилгээг харилцагч нартаа хүргэж, салбартаа тэргүүлэгч компани байх эрхэм зорилготой ажиллаж байна.
Эрхэм зорилго
Харилцагч байгуулагууддын нягтлан бодох бүртгэл, тайлагналыг олоу улсын стандартад нийцүүлэх замаар Монгол улсын эдийн засгийг эрүүлжүүлэхэд хувь нэмэр оруулах.
Хэтийн зорилт
Монгол улсын санхүү, нягтлан бодох бүртгэлийн аутсорсингийн салбарт тэргүүлэгч байгууллага болно.
Бидний үнэт зүйл:
- Ёс зүйтэй, чин сэтгэлтэй, багаар ажиллах чадвартай ажиллагсад
- Урт хугацаанд харилцан ашигтай ажиллах харилцагч байгууллагууд
- Байгууллагын нэр хүнд, хуримтлуулсан туршлага
- Бизнесс процесс, нөү – хау
- Түнш байгууллагууд