Хөрөнгө удирдах эрх-Хөрөнгө оруулалт зуучлах

Хөрөнгө удирдах эрх-Хөрөнгө оруулалт зуучлах

Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө авснаар эрхэлж буй өөрийн бизнест хөрөнгө оруулалт татах, хөрөнгө амжилттай босгоход мэргэжлийн зөвлөгөө авч бизнес, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой юм.

Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээний хэтийн зорилго нь харилцагчиддаа хөрөнгө оруулалт босгох, санхүүжилт татахад мэргэжлийн зөвлөгөө өгч мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээгээр харилцагчдынхаа бизнесийн хөгжлийг дэмжиж, урт хугацааны ашигтай хамтын ажиллагааг бий болгоход оршино.

Бидний туршлага, мэргэжлийн ур чадвар бүхий хөрөнгө оруулалтын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг харилцагч бүрийн эрэлт, хүсэлтийг бүрэн дүүрэн хангасан үйлчилгээг үзүүлснээр урт удаан хугацааны харилцааг бүтээх болно.

Манай компани нь хөрөнгө оруулалтын зөвлөхийн өндөр чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө ажилладаг бөгөөд үйл ажиллагаа нь доорх чиглэлүүдтэй байна.

Үүнд:

  • Хувьцаа, өрийн бичиг, хувьцаат капитал, бусад бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгон зохион байгуулах, хөрөнгө оруулалт татахад зөвлөгөө өгөх
  • Бизнесийн үнэлгээ хийх, салбарын болон зах зээлийн судалгаа шинжилгээ хийх;
  • Компанийн өргөжилт, санхүүгийн бүтэц стратегийн талаар зөвлөгөө өгөх:
  • Компанийн нэгдэлт, өөрчлөн байгуулалт, худалдан авалтыг зохион байгуулах;
  • Боломжит хөрөнгө оруулагчдыг нээх, холбоо тогтоох;
  • Хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээр хийхэд зөвлөгөө өгөх
  • Санхүүжилт татах баримт бичгүүд болох меморандум болон проспектус бэлдэж танилцуулах

Эрсдэлгүй ирээдүйг хамтдаа бүтээцгээе

online
1
Close chat
Hello! Thanks for visiting us. Please press Start button to chat with our support :)

Start

Facebook

YouTube

LinkedId