Оюу толгой: 2016 оны эцсийн байдлаар 990 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан.

“Оюу Толгой” компани 2016 оны эцсийн байдлаар 990 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан. Үүний 623 нь үндэсний компани байна. Харин үйл ажиллагааны худалдан авалтын 62 хувийг эдгээр компани хариуцаж байгаа талаар “Оюу Толгой”-оос мэдээллээ. Нарийвчлан харвал 2016 оны эцсийн байдлаар Өмнөговь аймагт бүртгэлтэй 89 ханган нийлүүлэгч бараа, үйлчилгээ нэвтрүүлсэн байна. “Оюу Толгой”-н хувьд өнгөрсөн онд ханган нийлүүлэгчидтэйгээ 1-3 жилийн хугацаатай гэрээнүүдээ шинэчлэн байгуулсан. Харин өнөөдөр “Оюу Толгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн форум” болж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхэлсэн. Энэ хүрээнд байгуулсан гэрээнүүдийн 86 хувь нь дотоодын ханган нийлүүлэгчтэй хийсэн гэрээ байна. “Оюу Толгой” төслийн тухайд, барилгын үе шат эхлэх үед нийт худалдан авалтын 34 хуьийг үндэсний ханган нийлүүлэгчид бүрдүүлж байсан. 2016 оны байдлаар уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нийт худалдан авалтын 61 хувийг 50-аас дээш хувийг нь Монгол хүн эзэмшиж байгаа үндэсний компаниуд, 20 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай Монголд бүртгэлтэй компаниуд бүрдүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх


Facebook

YouTube

LinkedId